“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн боллоо
2022.06.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн боллоо

Тус зөвлөгөөнд шинжлэх ухааны байгууллага, боловсролын байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн үйлдвэрлэгч зэрэг салбар салбарын 800 орчим зочид, төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болсон тус үндэсний зөвлөгөөний үеэр эрдэм шинжилгээний байгууллагыг төлөөлж хүнс, хөдөө аж ахуйн салбарын инновацийн төслийн үр дүнд гарсан биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа,  бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай инноваци шингэсэн 100 гаруй нэр төрлийн төрөлжсөн бүтээгдэхүүний үзэсгэлэнг давхар зохион байгуулсан юм.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар:

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх,

Халамжаас хөдөлмөрт;

Олборлолтоос боловсруулалтад;

Импортоос экспортод;

тус тус шилжих орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Зөвлөгөөнд ХАА-н салбарыг төлөөлж үзэсгэлэн зохион байгуулж Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэнгий эрдэмтэн, судлаач нар оролцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ