СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн 5 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авчээ
2022.06.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинохайрхан дүүргийн 5 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авчээ

Улс орон даяар зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд болсон Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүн гарч дүүргийн хэмжээнд таван сурагч 800 оноо авчээ. 

Сонгинохайрхан дүүрэгт 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 1914 суралцагч өгснөөс Нийгмийн ухаан, Монгол хэл, Математик, Англи хэл хичээлээр дараах сурагчид өндөр оноо авсан юм. Түүнчлэн "Ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй хоёр хичээл дээр 800 оноо авч үе тэнгийн найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэн өндөр амжилт үзүүллээ.

152-р сургуулийн сурагч  Б.Номин-Эрдэнэ /Нийгмийн ухаан/

151-р сургуулийн сурагч  Хишигжаргал /Монгол хэл/

106-р сургуулийн сурагч О.Гантулга /Нийгмийн ухаан/

"Ирээдүй" цогцолбор сургуулийн сурагч Б.Хатанбүүвэй /Матeматик, Англи хэл/

"Тольт" сургуулийн сурагч Э.Эрдэнэбат /Англи хэл/

Төгсөх ангийн  сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2021 оноос хойш “BOOM” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээ өмнөх жилүүдээс ахиулсан сургууль, багш 800 оноо авсан суралцагчдыг урамшуулах, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайн багш нарын туршлага судлах, багш сурагчдыг идэвхжүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ