МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
2022.06.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар  Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

Нэгтгэсэн хуулийн төслүүдийг Засгийн газар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн юм.

Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуралдан хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэсэн байна. 

Нэгтгэсэн төслөөс төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах саналыг гаргажээ.

ШИНЭ МЭДЭЭ