МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.30

Д.Сарангэрэл: Яагаад төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай. Өмнө нь төрийн албан хаагчид чадварлаг байсан бол өнөөдөр тийм биш гэж яриад байгаа. Өмнө нь давтан сургалтууд системтэй явдаг байсан. Энэ сургалтын асуудлыг хэрхэн яаж зохицуулах боломж байгаа вэ? Дэлхийн жишгийн дагуу чадварлаг, цомхон, цалин хөлс өндөртэй ийм л төрийн алба байх ёстой. Энэ суурийг бэлтгэхэд уг хуулийн төсөл тодорхой хэмжээнд түлхэц болох уу. Тийм зүйл заалт бий юу.

Жендерийн тэгш байдлын тухай  10.2 заалт огт хэрэгжихгүй байгаа. Энэ тал дээр төрийн албаны зөвлөл анхаарахгүй байна. Төрийн албаны тухай хууль залуучуудын боломжийг хаасан. Амьдралд нийцээгүй шаардлагууд тавьсан. Энэ дээр өөрчлөлт хийх байх гэж бодож байна. Сумдад 310 хүн төрийн албаны шалгалт өгөөд тэнцээгүй байгаа юм. Энийг харахаар нэг талаас сургалт явагдахгүй байна. Нөгөө талаас төрийн албаны зөвлөлөөс тавьж буй хуулийн шаардлагууд өндөр. Яагаад өнөөдөр суманд төрийн албанд ажиллах хүн олдохгүй байна вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ