СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтэрч, олон улсын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа
2022.07.01
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтэрч, олон улсын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг 2021 оноос эхлүүлсэн.

Энэ хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, дотоод болон хөндлөнгийн аудитын үр дүнг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тайлагналаа. Тайлангийн үйл ажиллагааг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, “Глобал куалити” ХХК-ны удирдлагууд зохион байгуулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, референт Д.Ганбат болон холбогдох референтүүд оролцож,  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцаа, чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан мэргэжилтэн А.Одмаа нарын баг байгууллагадаа чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн хамт олны арга туршлага, саад бэрхшээл, гарсан үр дүнг шалгалаа.

2022 оны гуравдугаар сард дүүргийн Засаг даргын Тамгын газарт дотоод аудитын баг аудит хийж, 5 дугаар сард хөндлөнгийн аудитын 1,2 дугаар шатыг оруулж, сайжруулах үйл ажиллагаандаа төлөвлөгөө боловсруулан ажилласан.
Үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа хамт олны хувьд олон асуудлууд дээр ахиц гарсан гэж дүгнэж байна. Албан хаагч, ажилчдын ажиллах орчин нөхцөл, сурч боловсрох нөхцөлийг дэмжих, байгууллагын удирдлагын манлайлал, иргэдийн үйлчлүүлэх орчин, нөхцөлийг хангах, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх тал дээр сайжирсан байна гэж хөндлөнгийн аудитын байгууллага дүгнэсэн.

Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээ гурван жилийн хүчинтэй бөгөөд жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагын магадлах аудит орж, чанар хэрэгжиж байгаа үйл ажиллагаа болон сайжруулах төлөвлөгөөнд хяналт тавьж ажиллана.

Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хотдоо анхдагч чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн дүүрэг болж байна.

ШИНЭ МЭДЭЭ