МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Б.Баярсайхан: Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн ААН-үүдэд хэзээ, ямар хариуцлага тооцох вэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны  /2020.07.01/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Татвар төлөлгчдийн мөнгөөр хөрөнгө оруулалтын ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн аж ахуй нэгж, байгууллага, хийж гүйцэтгэсэн ажилтнууд, хувийн бизнесийн барилгын компаниудаар буцааж хийж гүйцэтгэх ажил дээр яагаад юу ч хийж чадахгүй байна вэ. Завхан аймгийн 24 сумын 16 суманд нь аудитаас дүгнэлт гаргасан. Их-Уул, Баянтэс сумын соёлын төвийн барилгын ажил чанаргүй байна. Энийг барьсан компаниудаар нь чанарын шаардлагыг хангуулаад өгөөч гээд бүтэн 2 жил ярьж байна. Завхан аймагт баригдсан чанаргүй барилгын хариуцлагыг хэн хариуцаж, хэзээ ард түмнийг хохиролгүй болгож дуусах юм бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ