2022.07.04

Т.Аубакир: Үндэсний цөөнхийн хүүхдүүдэд хэлний боловсролыг хэрхэн зөв зохион байгуулалтаар олгох вэ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны  /2020.07.01/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

09-дүгээр сарын 01-нээс Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд Монгол хэл дээр 1-р ангиас нь хичээл орно гэсэн асуудал нийгэмд тарлаа. Чуулган завсарлачих учраас холбогдох яамдын хүмүүсээс мэдээлэл авъя. 09 сарын нэгнээс үндэсний цөөнхийн хүүхдүүдэд Монгол, Казак хэл дээр давхар хичээл ороод явах юм уу. Хэрвээ ингэвэл 6 настай хүүхдүүд эх хэл дээрээ А үсэг сурах уу, дахиад монгол хэл дээр сурах уу. Хоёр хэлний дуудлага, авиа зөв бичих дүрэм маш том ялгаатай. Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарсан юм уу.

Хэл гэдэг хэрэглээний зүйл. Нийгмийн харилцаанд орохдоо хэлээ сураад явж байгаа. Монгол хэлийг сайн хэмжээнд Монгол хүний түвшинд сурахгүй байгаа нь үнэхээр энэ нийгэмд садаа болоод байгаа юм уу. Ийм шийдвэр хаана гарсан юм. Төрийн хэлийг сурах нь иргэний журамт үүрэг мөн. Гэхдээ төрөлх хэл дээрээ харилцах, соёлоо түгээх, суралцах нь заяагдмал эрх. Үндсэн хуулийн 8.1 дээр Монгол хэл төрийн хэл. 8.2-т дээрх заалт нь үндэсний цөөнхийн эх хэл дээрээ суралцах, боловсрох, түгээх эрхийг үл хөндөнө гээд заачихсан байгаа. 9 сарын 01-нээс монгол хэл дээр хичээл орох бол хос хэлний хөтөлбөр батлагдсан юм уу. Сурах бичгийн асуудал шийдэгдсэн юм уу

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ