2022.07.04
Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр зээлийн асуудлыг тодруулж өгнө үү
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2020.07.01/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд аудитаас хязгаарлалттай дүгнэлт гаргасан байна.Хязгаарлалттай гэдэг нь хангалтгүй гэсэн үг. Аудитын газар хөдөө аж ахуйн санг 2020, 2021 онуудад шалгаагүй гэж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан мал аж ахуй, тариаланг дэмжих санг нийлүүлээд хамгийн том сан болсон. Үүний мөнгөн эргэлт яамныхаа харъяанд хамгийн өндөр байгаа. Та нар үүнийг шалгах ёстой. 2 жил шалгаагүй байна. Үүнийг хэн шалгах юм. Мөн хөдөө аж ахуйн сангийн өр зээл ямар байна. 2020, 2021 оноос нэмэгдсэн үү буурсан уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26