МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Б.Баттөмөр: Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавьсан уу

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Өнгөрсөн онд гадны хөрөнгө оруулалт Монголд орсонгүй. Экспортоос хамаарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нэг зах зээлээс хамааралтай. Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр худалдаалж чаддаггүй. Аман дээрээ байгаа нүүрсээ 60 доллараар худалддаг. Худалдааны хуульгүй 30 жил болж байна.

Төрийн албанд төрийн ажлын манлайлал гэж байхгүй болсон. Авлигалтай тэмцэх ажилд бодитой үр дүн гарсангүй. Төрийн өмчийн компаниудын засаглал муугаас үр ашиггүй, алдагдалтай ажилладаг. Далд эдийн засгаа ил болгох чиглэлд олигтой ажиллаж чадсангүй. Мөнгө угаах үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байна. Тайлагнаж байгаа орлогоо давсан зардалтай хүмүүс зөндөө байна. Жишээлбэл, “Ланд-300” машин 2024 он хүртэл бүх захиалга нь дууссан. Далд эдийн засаг чинь ийм л болчихсон байна. Нийгэмд шударга бус байдал газар авсан. Хөгжлийн банк концессын хууль тойрсон асуудлууд. Сайн засаглал тогтоох бодлогын арга хэмжээний хэрэгжилт муу, голлох дэд бүтцийн хөгжил сул, богино дунд хугацааны бодлого төлөвлөлт хангалтгүй, хөгжлийн загварын асуудал тодорхойгүй. Улс орныг удирдах, манлайлагч нарыг бэлтгэх асуудал байхгүй гэх мэтээр олон асуудлыг өнөөдөр ярихаар байна.

Санхүүгийн ковид өнгөрсөн онд даварсан. 2 их наяд төгрөгөөр тавьсан гэж байгаа. Зарим эх сурвалжийн ярьж байгаагаар 6,7 их наяд төгрөг. Нэг хэсэг ихэнх хүмүүс алдаад, цөөхөн хүн хожсон. Энэ их мөнгө цуглуулсан хүмүүс ямар татвар төлдөг юм бэ? Судалгаа байна уу. Эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ.

Монголын төрөөс эдийн засгаа дэмжих чиглэлээр их арга хэмжээ авч байгаа. Ажлын байрыг дэмжих 2 их наяд төгрөгийн зээл, 956 тэрбумын ипотекийн зээл, 494 тэрбумыг хөдөө аж ахуйн зээлд олгосон. Энэ эдийн засагт ямар үр дүнд хүргэсэн талаар тодруулъя.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ