СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

СХД-ийн 25-р хороонд 3.2 км хатуу хучилттай зам тавих ажил үргэлжилж байна
2022.07.04
Зам, Тээвэр

СХД-ийн 25-р хороонд 3.2 км хатуу хучилттай зам тавих ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, газар чөлөөлсөн талбайн тохижилт, хатуу хучилттай зам тавих зэрэг бүтээн байгуулалтын олон ажлууд хороо тус бүрт өрнөж байна.

Үүний нэг нь 25-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зүүнсалаа 1-8, Одонт 1-17 дугаар гудамжуудыг дамнан хийж буй 3.2 км хатуу хучилттай авто зам юм. Тус зам нь хоёр талаараа явган замтай. Нэг талдаа бүрэн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн. Энэ ажлын хүрээнд хэд, хэдэн өрхийн газар чөлөөлөлтийн асуудал удаашралтай байгаа бөгөөд Нийслэлийн газрын алба болон 25-р хорооны зүгээс удаа дараа шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ