2022.07.05

Х.Болорчулуун: Түр хороо байгуулах асуудлыг дэмжихгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар  Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлдвэржилт хоёр чинь өөр. Үйлдвэржилтийн байнгын хороо хөнгөн хүнсний үйлдвэрийн үйлдвэржилт түүний асуудлыг ярих ёстой. Төмс, гурил, мах, хүнсний ногоог дурдаад ийм түр хороо байгуулна гэдэг утгагүй. Ажил үүрэг маш их давхцаж байна. Уг нь үйлдвэржилтээр ажиллах ёстой. Хуучин 8 байнгын хороотой байсан одоо 11 болчихсон. Үйлдвэржилтийн байнгын хорооноос түр хороо байгуулах талаар оруулж ирснийг дэмжихгүй. Манай хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 5 жилийн хугацаанд хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах тогтоол гарсан. Санхүүжилттэйгээ яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээ нарийн гарсан байгаа. Тэрэн дээр хяналт тавих түр хороо гэвэл өөр.

ШИНЭ МЭДЭЭ