МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.06

Х.Ганхуяг: Анх гэрээ хийхэд тогтсон үнээр цаашид тогтвортой байх тал дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Цаашдаа монополь маягийн компани тогтох гээд байна шүү дээ. Төрийн монопаль компани болно гэсэн үг. Нэг эх үүсвэртэй. Тэгэхээр анх гэрээ, хэлэлцээр байгуулахдаа хямдхан хийчихээд дараа нь үнээ өсгөх асуудал гарах вий. Мөн бусад улс орноос түлшний хангамжаа сайжруулах асуудал дээр анхаарах хэрэгтэй. Гэрээ хийхдээ хямдхан үнэ өгдөг, хэсэг хугацааны дараа үнээ өсгөөд явчихдаг. Хуучин хувийн хэвшлийн компаниуд хоорондоо нэг үнээр өрсөлдөөд оролцдог байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ