2022.07.06
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Дэлгэрсайхан: Шатахууны үнэ буурч байж, тийзийн үнэ хямдарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

Манай гишүүд Засгийн газрын бодлогоо дэмжих хэрэгтэй. Сайд нараа загнаж байна, ярьж байгаа зүйлээ ойлгох хэрэгтэй. УУХҮ-ийн сайд энэ талаар маш ойлгомжтой тайлбар хийж байна. Хувийн компанитайгаа хэлэлцээр хийж болно гэж байна, арав гаруй жил хэлэлцээр хийж чадаагүй. Бид хямд бүтээгдэхүүнээ дэмжих ёстой.Юмыг эрүүл, зөвөөр харах ёстой. Тиз үнэтэй байгаа, түлшний үнийн 40 хувь тийзэнд ордог. Үнийн багасгана гэхээр зөрж яриад байдаг. Миний хувьд энэ хуулийг дэмжиж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ