МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.06

Ж.Сүхбаатар: Хамааралтай байдлаа хуульчлах нь буруу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хамааралтай байгаа юм чинь хамааралтай байдлаа хуульчилна гэдэг буруу. Хамаарлыг багасгах тухай явах ёстой байтал хуульчлах юм бол хамаарлаа бүрэн баталгаажуулж, үүнээс салахгүй.

Монголын тусгаар тогтнолын нэг гол юм чинь агаарын тээвэр. Ачаа тээвэр хүртэл чухал болж байна. Зарим зүйлийг онгоцоор зөөх шаардлага үүсэж байна шүү дээ. Хоёр хөрш улс улс төрийн нөхцөл байдал, дотоод, гадаад олон шалтгаанаас болж хилээ хаах асуудал гарна. Энэ үед агаарын тээврээ хөгжүүлэх шаардлагатай. Агаарын түлшний асуудал бид нарыг агаарын тээврээ хөгжүүлэхэд саад болдоггүй, урагшлуулах, үнэтэй байгааг нь бууруулахад тус болох ёстой шүү. Энийг анхаарах хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ