БНСУ-ын Оюуны өмчийн газартай хоёр талын уулзалт зохион байгуулав
2022.07.19

БНСУ-ын Оюуны өмчийн газартай хоёр талын уулзалт зохион байгуулав

Швейцарын холбооны улсын Женев хотод үргэлжилж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн газрын дарга Ли Иншилтэй хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үр дүнд талууд БНСУ-ын Оюуны өмчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн танилцуулсан IP Panaroma 2.0 оюуны өмчийн цахим сургалтын хөтөлбөрийг Монгол хэл руу хөрвүүлэн гаргах, патентын хайлт шүүлтийг түргэвчилсэн шугамаар шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ үеэр БНСУ-ын Оюуны өмчийн газрын дарга Ли Иншил тус газрын хүлээн авсан нийт мэдүүлгийн тоо 2021 онд өмнөх оноос 6.3 хувиар өсч 600,000-д хүрсэн бөгөөд шинэ бүтээл болон барааны тэмдгийн хайлт шүүлтэд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглах болсон тухай мэдээлэв.

Мөн Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан байгууллагын үйл ажиллагаа, мэдүүлгийн байдал болон оюуны өмчид хамаарах гол хуулиудын шинэчлэлийн талаар товч танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ