Үнийн өөрчлөлтийн магадлалд ороогүй 314 ААН-ийг дахин хамруулна
2022.07.19
Барилга, Хот байгуулалт

Үнийн өөрчлөлтийн магадлалд ороогүй 314 ААН-ийг дахин хамруулна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн "барилгын материалын үнэ өөрчлөлтийн тооцох журам”-ын дагуу материалын үнийн өсөлтийн тооцож магадлалаар баталгаажуулсан ажлуудыг 2022 оны 07.04-ний өдрийн УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. 

Материалын үнийн өсөлтийн зөрүү тооцох ажилд хамрагдаагүй 317 төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор магадлал хийж баталгаажуулах ажлыг зохион байгуулж, танилцуулах чиглэлийг Байнгын хорооноос өгсөн юм. 

Энэ хүрээнд төсөл арга хэмжээнээс хоцорсон аж ахуйн нэгж, компаниудын материалыг 07-дугаар сарын 18-аас 28-ны өдөр хүртэл “Барилгын хөгжлийн төв” дээр хүлээн авч, магадлал хийх ажлыг зохион байгуулна. 

УИХ-ын намрын чуулганаар дараа оны төсвийг хэлэлцэх билээ. Иймд дээрх хугацаанд материалаа ирүүлээгүй компаниудад дахин боломж олдохгүйг "Барилгын хөгжлийн төв"-өөс анхаарууллаа.

ШИНЭ МЭДЭЭ