2022.07.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Мал аж ахуйн салбарт хэрэглэх инновацын бүтээгдэхүүнтэй боллоо
Өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болсон билээ.
Зөвлөгөөнөөр тус салбарын эрдэмтдийн төлөөлөл, бодлого хэрэгжүүлэгч, тодорхойлогч нар хамтран хэдэн хэдэн чиглэлээр хэрэгжүүлж ажиллах зөвлөмж гаргасан. Энэ хүрээнд Монголын мал аж ахуйн салбарт хэрэглэх таван хошуу малд нэн тустай инновацийн бүтээгдэхүүн зах зээлд шинээр гарч, малын эм, эмийн бэлдмэл сонголттой боллоо.
Инновацийн шинэ бүтээгдэхүүний нэр био өдөөгч “Бордвор” бэлдмэл. Тус “Бага молекулт Бордвор” бүтээгдэхүүн, бэлдмэлийг /биостимулятор/ мал аж ахуйн болон мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх юм.
ХААШУА-ийн гишүүн, профессор, зөвлөх малын эмч Я.Ганболд (Sc.D) төслийн удирдагчаар ажиллажээ. Төслийн баг хагас жилийн хугацаанд тус бэлдмэлийг суурь судалгаанд үндэслэн гарган авсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн сангийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-гийн танхимд бүтээгдэхүүний дээжийг хүлээлгэн өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Үндэсний ухамсарт үзэл санаа сэргэж байна
2024.08.27
САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024.03.18
"Сургалт-Судалга-үйлдвэрлэл" форум боллоо
2023.12.18