2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол батлагдлаа
2022.07.20

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Дулааны улирлын цаг агаарын төлөв байдлаас харахад зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна.

Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг эртнээс хангах талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ бүхнийг харгалзан үзэж Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээ зэргийг батлав.

ШИНЭ МЭДЭЭ