НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

26 дугаар хорооны явган хүний замын ажил 60 хувьтай байна
2022.07.21
Зам, Тээвэр

26 дугаар хорооны явган хүний замын ажил 60 хувьтай байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа юм.

Наймдугаар сарын 15-н гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байна. Тус замын тохижилтыг хийхийн тулд нийтдээ 26 аж ахуйн нэгжийн хашаа, хаалт, эзэмшлийн газар, барилгын үүд, довжоо, шат  гэх мэтийг буулгах шаардлага тулгарчээ. Тэдгээрээс гурван аж ахуйн нэгж газар чөлөөлөх ажлыг удаашруулж буй гэнэ. 

Эдгээр байгууллагатай зөвшилцсөний дараа тохижилт, ногоон байгууламжийн ажлаа эхлүүлэхээр хүлээж буй аж. Түүнчлэн явган хүний замын материалыг бат бөх, чанартайг сонгож буйн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ахлах инженер Б.Баяндэлгэр хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ