Өвөлжилтийн бэлтгэл ажил 40 хувьтай байна
2022.07.21
Барилга, Хот байгуулалт

Өвөлжилтийн бэлтгэл ажил 40 хувьтай байна

Барилга, хот байгуулалтын салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлыг Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд удирдав.

Хуралд 21 аймаг, нийслэлийн орон, сууц нийтийн аж ахуйн байгууллагууд цахимаар оролцож, төлөвлөгөөт ажлуудаа танилцуулан, өвөлжилтийн бэлтгэл хангалтын явц, тулгамдсан болон хүндрэлтэй асуудлуудаа  танилцууллаа.

Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер  Б.Энхболд  инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн их болон урсгал засварыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хүндрэлтэй асуудлуудыг хугацаа алдалгүй шийдвэрлүүлэх, холбогдох газруудыг мэдээ, мэдээллээр ханган ажиллахыг үүрэг болгов.

Салбарын хэмжээнд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийтдээ 1624 нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн  байдлаар  бэлтгэл  хангалт улсын хэмжээнд 40 хувийн биелэлттэй үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ