Дүүргийн тариалан эрхлэгчид “PLANT.MOFA.GOV.MN” цахим системд нэгдлээ
2022.07.22
Орон нутгийн хөгжил

Дүүргийн тариалан эрхлэгчид “PLANT.MOFA.GOV.MN” цахим системд нэгдлээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны "Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 118 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ХХААХҮЯ, түүний харьяа сургалт судалгааны төв, НХХААГ, дүүргийн Татварын хэлтэс, хороодын Ажлын албатай хамтран дүүргийн 100 гаруй өрхийн тариаланч эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар газар тариалан эрхлэгчдийн мэдээллийг "plant.mofa.gov.mn" цахим системд бүртгэх, системд тариаланч, ногоочид талбайн болон ургац хураалтын мэдээллээ хэрхэн оруулах, тайлагнах, ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг хэрхэн авах, хүнсний ногооны борлуулалтын мөнгөн урамшуулалд хэрхэн хамрагдах талаар холбогдох журам, заавруудыг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Уранчимэг танилцуулж, дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Г.Номин-Эрдэнэ тариалан эрхлэгчид е-баримт хэрхэн үүсгэх талаар зааварчилгаа өглөө.

Сургалтын явцад  дүүргийн тариалан эрхлэгчдийг газар тариалангийн нэгдсэн plant.mofa.gov.mn цахим системд бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ