НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
2022.07.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 

Үүний дагуу БШУЯ-нд ажлын хэсэг хуралдсан бол нийслэлд дэд ажлын хэсэг байгуулах талаар хуралджээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд цэцэрлэгийн ачаалал өндөр, төрийн өмчийн цэцэрлэггүй дүүрэг, хороонд шинээр баригдах хотхон, хорооллын барилга байгууламжийн төлөвлөлтөд цэцэрлэгийн барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг заавал тусгасан байх талаар барилгын холбогдох норм, дүрмийн шаардлагыг мөрдүүлэх, өмнө ашиглалтад орсон хотхон, хорооллын орон сууцны барилгын 1 дүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах талаар арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.

ШИНЭ МЭДЭЭ