Засгийн газар: Эрдэнэт, Оюутолгойн ордын ашиглалт, зэсийн боловсруултыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ
2022.07.27

Засгийн газар: Эрдэнэт, Оюутолгойн ордын ашиглалт, зэсийн боловсруултыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын /2022.07.27/ өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций  суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,
  • Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,
  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ