Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа
2022.07.27
Барилга, Хот байгуулалт

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа

Шадар сайдын Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар,  Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд, Боловсролын Ерөнхий газрын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Амарзаяа  болон бусад албаны төлөөллүүд Налайх дүүрэгт  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа  сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлын явцтай газар дээр очиж танилцсан байна. 

Энэ үеэр барилга угсралтыг гүйцэтгэж байгаа компаниудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зааварчилгаа  өглөө.

Налайх  дүүргийн боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын тухайд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр ‘’Цамхаг констракшн’’ХХК-ийн  гүйцэтгэж байгаа ЭОЦС-ийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 7-р хороо Өвөр шандын хэсэгт “Гал хонгор” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, Бадралын хэсэгт баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилгын ажил, 6-р хороо Тэрэлжийн төвд баригдаж байгаа 168 хүүхдийн суудалтай бага сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга, 3-р хороо Замчинд баригдаж байгаа 100 ортой цэцэрлэг болон спортын цогцолборын барилгын ажил үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ