Төв аймгийн Баянцогт сум тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулжээ
2022.07.28
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Баянцогт сум тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулжээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ургац хураалтын бэлтгэл эрт хангуулах, технологийн хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд Баянцогт суманд ажиллалаа.

Баянцогт сум энэ онд үр тариа 9089 га, төмс 77.5 га, хүнсний ногоо 43.7 га, тосны ургамал 2080 га, таримал тэжээл 2820 га, нийт 14,110.2 га-д тариалалт хийсэн бөгөөд тариалангийн талбайг 100 хувь хашаажуулсан талаар сумын удирдлагууд танилцууллаа.

Д.Гансүх захиралтай "Жагро" ХХК нь энэ онд 1200 га-д тариалалт хийсэн байна. Тэрээр Дизель түлшний хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг анхаарах, ургамал хамгааллын бодис олдоц тааруу, үнэ өссөн талаар онцлон хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал сумдад ажиллах үеэрээ "Аргалант" сумын 8,7 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын явцтай танилцлаа. Автозамын гүйцэтгэгчээр "Билэгт зам" ХХК ажиллаж байгаа бөгөөд одоогоор 56 хувийн гүйцэтгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ