МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол улс анх удаа кино урлагийг дэмжих  хуультай боллоо
2022.08.02

Монгол улс анх удаа кино урлагийг дэмжих хуультай боллоо

Энэ хуулиар Монгол уран бүтээлчдээ дэмжих, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгчид ирж зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах, кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох зэрэг асуудлыг тусгасан.

Иргэн, хуулийн этгээдэд зориулсан бодит дэмжлэг нь Кино үйлдвэрлэхэд шаардлагатай дэмжлэгийг татварын хуулиар зохицуулах, Төрийн өмчийн кино зураг авах зориулалттай барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах, олон улсын кино наадамд амжилт гаргасан уран бүтээлчид Соёлын тухай хуульд заасан мөнгөн шагналыг олгохоор заажээ.

Түүнчлэн тус хуулиар 18-аас дээш насныханд зөвшөөрсөн киног өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр 06.00-22.00 цагт гаргахыг хориглосон бол кино театр, үзвэрийн цэгээр насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглож байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд бодит үр дүн гарч байна. Тухайлбал, хуулийн хүрээнд байгуулсан кино урлагийн зөвлөлийнхөн Унгарын үндэсний кино хүрээлэнтэй хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн Холливуд-Монголын хамтарсан Чингис хааны тухай “Godsend” төслийг эхлүүлэхээр продакшны баг Лос Анжелес хотод ажилласан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг

Соёлын салбарт анх удаа Музейн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуультай боллоо. Кино урлагийн салбарынхан талархалтай хандаж байгаа юм. Зөвхөн кино үйлдвэрлэгчид ч бус урлаг болон хөгжих тал дээр энэ хууль ач холбогдолтой. Монголд орж ирж байгаа гадны бүтээлүүдийг зохицуулах, шинээр төрөн гарч байгаа уран бүтээлчид болон Кино наадамд оролцож байгаа бүтээлийг дэмжих чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ