"Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэр ажиллаж эхэллээ
2022.08.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэр ажиллаж эхэллээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 дугаар сарын 1-нээс өмнө 200000 тн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу МУ-ын Шадар сайд С.Амарсайхан,  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар "Таван толгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уг ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийж,  хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллэв. 

"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүд өвөлжилтөд бэлтгэж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ