Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавх бэхжүүлэх төслийг БНСУ-ын "Байгаль орчны корпораци"-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо
2022.08.04
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавх бэхжүүлэх төслийг БНСУ-ын "Байгаль орчны корпораци"-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Байгаль орчны яамны харъяа "Байгаль орчны корпораци" (К-Eco)-ийн Ерөнхий захирал Ёон Хюнши, Ахлах менежер Нам Анвоо нарыг хүлээн авч уулзлаа.

БОАЖЯ, БНСУ-ын Байгаль орчны яамтай 13 жилийн хамтын ажиллагаатай бөгөөд уг ажлын хүрээнд 2019 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө боловсруулах төслийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд дуусгасан юм.

Төслийн санал зөвлөмжийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын станц суурилуулах, чадавх бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг төслийг БНСУ-ын Байгаль орчны яамыг төлөөлөн тус улсын Байгаль орчны корпораци хэрэгжүүлэхээр томилогдсон байна. Тус корпорацын удирдлага, мэргэжилтнүүд төлөвлөлт, судалгаа хийхээр Монгол улсад ажиллаж байгаа юм

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотод агаарын бохирдлын хяналтын станцыг байгуулж, ашиглах замаар агаарын чанарын үр дүнтэй менежментийн чадавхыг бэхжүүлж,  агаарын бохирдлын хяналтын станц байгуулах, агаарын чанарын удирдлагын чадавхыг бэхжүүлэх замаар агаарын орчныг сайжруулах системчилсэн төлөвлөгөө гаргаснаар иргэдийн амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах юм.

ШИНЭ МЭДЭЭ