"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтыг бүс, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах нь" зөвлөгөөн болж байна
2022.08.08
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтыг бүс, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах нь" зөвлөгөөн болж байна

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтыг бүс, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах нь" сургалт зөвлөгөөн Говьсүмбэр аймгийн Чойр хотод болж байна.

Тус сургалт, зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, газар хэлтсийн дарга нараас гадна орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбар байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

Зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “БОАЖЯ-наас баримталж буй бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлууд” БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “ Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, үйл ажиллагаа”, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх аж.

ШИНЭ МЭДЭЭ