Барилгын хөгжлийн төвийн бүтцийг шинэчлэн батлав
2022.08.12
Барилга, Хот байгуулалт

Барилгын хөгжлийн төвийн бүтцийг шинэчлэн батлав

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /2022.08.11/ өдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. 

Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн хэлтсүүдийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа хот байгуулалт,  барилга байгууламжийн зураг төсөл,  магадлал, захиалагчийн хяналтын  үйл ажиллагааны явцтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцан,  үүрэг чиглэл өгсөн байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын  бүтэц шинэчлэгдэн батлагдан, нийт таван хэлтсийн үйл ажиллагааг Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалуулан ажиллаж байна.  

Тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс, зураг төслийн хяналтын хэлтэс, барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн хэлтэс, норм, нормативын хэлтсүүд    барилгын хөгжлийн төвийн хот байгуулалт, зураг төслийн институтэд  харьяалагдан, үйл ажиллагааны цар хүрээгээ  өргөжүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ