Хөшгийн хөндийн бүтээн байгуулалт болон "Залуус-"1, "Солонго 1, 2", хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
2022.08.15
Барилга, Хот байгуулалт

Хөшгийн хөндийн бүтээн байгуулалт болон "Залуус-"1, "Солонго 1, 2", хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.08.15-ны өдөр боллоо.

Хуралдааны эхэнд яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд наймдугаар сарын эхний 14 хоногийн хийж гүйцэтгэсэн ажлын мэдээллийг товч танилцууллаа.

Өнгөрсөн өдрүүдэд Хөшгийн хөндий дэхь Шинэ суурьшлын дэд бүтцийн ажлын нээлт, БНХАУ-ын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны хорооллын төслийн явцтай танилцсан ажил, мөн “Залуус-1” орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгаварыг онцлоод ирэх өдрүүдэд дараах арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.

Үүнд:

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт болон Залуус-1, Солонго 1, 2, хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх, 2023 оны төсвийн төсөлд хөрөнгийг тусгахад холбогдох тооцооллыг хийж танилцуулах,

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг нэгтгэн танилцуулах,

Барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажил хийгдээгүй үлдсэн аж ахуйн нэгжүүдэд магадлал хийгдээгүй шалтгааныг олж, төсөл бүрээр гаргаж танилцуулах,

Геодезийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах,

Геодезийн холбоо болон чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах,

Мянганы сорилтын сангийн төлөөлөлтэй уулзалт хийх, ус хангамжийн асуудлаар санал солилцож, ХСУХАҮЗ зөвлөл дээр 9 дүгээр сараас өмнө очиж ажиллан, үйл ажиллагааны талаар уулзалт хийж, чиглэл өгөхийг үүрэг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ