Чөлөөлсөн газарт 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөл баригдана
2022.08.23
Орон нутгийн хөгжил

Чөлөөлсөн газарт 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөл баригдана

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ.

Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдахаар төлөвлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна.

ШИНЭ МЭДЭЭ