2022.08.29
Орон нутгийн хөгжил
Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо шинэ сургуультай боллоо
Шинэ хичээлийн жил эхлэхийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд 640 суудалтай шинэ сургууль сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
2019 онд шавыг нь тавьж байсан сургууль ерөнхий боловсролын 162 дугаар сургууль болж үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. Энд 3, 4, 26 дугаар хорооны хүүхэд багачууд суралцана. Цаашид тус сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өргөжүүлж, сурлагын чанар, багшийн чадавх, сурагчдын амжилтад онцгойлон анхаарч ажиллах юм.