Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ
Ус дахин боловсруулах үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм
2022.08.29

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол боллоо /20222-08-25/. 

Энэхүү үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. 

Үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянган сорилтын сангийн УЗ-ийн дарга Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Д.Ганболд болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, АНУ-ын МСК (Мянганы сорилтын корпорац)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Камерон Алфорд тэргүүтэй гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо. 

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ.

2025 оны нэгдүгээр улирал бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай.

Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган метр кубыг аван тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэгцээний зарим хэсгийг хангах зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ