МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Г.Мөнхцэцэг: Говийн бүс дэх хариуцлагагүй уул уурхайг анхаарч ажиллах нь зүйтэй

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Цахим бодлогын яам цаг үеэ олж байгуулагдаж байна. Яамны хийх томоохон ажлуудын нэг нь хөдөө орон нутгийн багуудыг шилэн кабел, интернетэд холбох дэд бүтцийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Гарын үсгээ цахимжуулсан. Гэтэл алс хөдөө, хязгаарт байгаа иргэдийг интернет, цахилгаан холбоогоор холбох асуудал орхигдсон. Энэ чиглэлээр бодсон зүйл юу байна вэ.

Цаг агаарын байдал харьцангуй өөр, өвөлжилт хүндрэх түвшинд байна. Ялангуяа говийн бүсэд отор нүүдлийн байдал эхэлчихсэн. Цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах тал дээр Х.Болорчулуун сайд та ямар бодлого авч, хэрэгжүүлэх вэ?

Ж.Ганбаатар сайд та говийн зүрх, тархины өвчин болсон хариуцлагагүй уул уурхайн асуудал дээр ямар бодлого авч хэрэгжүүлэх вэ?

ШИНЭ МЭДЭЭ