Хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл нь "Боловсрол" юм
2022.09.01

Хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл нь "Боловсрол" юм

Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын салбарын нийт багш, ажилтнууд, эрдэмтэн мэргэд, улс орны гэрэл гэгээ болсон хүүхэд багачууд, оюутан сурагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Боловсрол нь хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл, нийгэм дэх анги давхаргын ялгаа, тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм.

Ийм учраас миний бие УИХ-ын гишүүн болохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан билээ.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд Боловсролын гол хуулиуд дээр ажиллаж, сонгогдсон тойргоос эхлэн боловсролын цахим шилжилтийг эхлүүлж хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох ажлуудыг хийж эхлээд байна.

Та бүхэндээ эрдэм номын өндөр амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ