МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт хотын боловсролын салбарт улсын төсвөөс 8.2 тэрбумийн хөрөнгө оруулалт хийв
2022.09.01

Эрдэнэт хотын боловсролын салбарт улсын төсвөөс 8.2 тэрбумийн хөрөнгө оруулалт хийв

Энэ өдөр хүн бүхэн ямар нэгэн зүйл рүү тэмүүлж, сурч мэдэхийг илүүд үзэх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Баяр хөөрөөр дүүрэн угтах оюутан залуус, сурагчид, алдрай бяцхан үрсдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Миний бие УИХ-аас Боловсролын салбарт бодлого, эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг эхлүүлээд буй. Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганд өргөн бариад байна.

Боловсролын салбарын төсвийн шинэчлэл нь багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр хэмжиж, тохирсон цалин, урамшууллыг олгох тогтолцоог бий болгохоор зорьж байна. Түүнчлэн энэ жил Эрдэнэт хотын боловсролын салбарт улсын төсвөөс 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.

Төсөвт хөрөнгө суулгах ажлыг УИХ-ын гишүүний хувиар хариуцан ажилласандаа баяртай байна. Цаашид илүү ихээр хичээн ажиллах болно.

Эрхэм хүндэт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхний Эрдэм мэдлэг арвин байх болтугай. 

ШИНЭ МЭДЭЭ