Эзэн Богд Чингис хааны хөргийг гардууллаа
2022.09.01

Эзэн Богд Чингис хааны хөргийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Салбарын сайд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад Эзэн Богд Чингис хааны хөргийг гардуулан өглөө.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Үндэсний Их баяр наадмаар зарлиг гаргасан.

Энэхүү зарлигт Монголын төр төдийгүй төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд болон Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан юм.

ШИНЭ МЭДЭЭ