МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тавьсан санал шаардлагыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ
2022.09.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тавьсан санал шаардлагыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат улсын төсөв өргөн баригдахын өмнө МҮЭ-ийн холбооны байр суурийг сонсож шуурхай хүлээж авч уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Үргэлжлүүлэн нийгмийн түншлэгч тал болох ХНХ сайдад хандаж, ҮЭ-ийн байгууллагаас тавьж ирсэн санал шаардлага, үнэ ханшийн өсөлттэй холбоотой цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж үүнтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, төрийн албаны салбарт хүний нөөцийн хомстол үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, тээвэр холбоо, нийтлэг үйлчилгээ, уул уурхай эрчим хүчний салбарын дарга нар цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой үүсээд буй маргаан зэрэг салбар бүрд тулгамдаад буй асуудлыг тус тус хэлсэн юм.

Хариуд нь ХНХ-ын сайд Д.Сарангэрэлд түншлэлийн зарчмаар ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллахад таатай байхыг илэрхийлж, МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа санал шаардлагыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгээ хэлэв. Тэрээр МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа санал шаарлагууд бол ард иргэдийн санал хүсэлт учраас би анхаарал хандуулан ажиллахад таатай болно хэмээгээд иргэдийн амьжиргаа цалин хөлсийг нэмгэдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллана” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ