Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийг иж бүрэн шинэчлэн, засварлав
2022.09.05

Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийг иж бүрэн шинэчлэн, засварлав

Монгол Улсын гавьяат багш Ч.Доржгочоогийн нэрэмжит Зуунмод сумын 4-р сургуулийг "ДОРЖГОЧОО САН"-аас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн шинэчлэн, засварлаж нээлтээ хийлээ. /2022-09-02/

Тус санг 2018 онд Ч.Доржгочоо агсны үр хүүхэд, ач, зээ нар байгуулан, боловсрол, эрүүл мэндийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаанууд явуулж ирсэн бөгөөд энэ онд Зуунмод сумын 4-р сургуулийн суралцах орчныг сайжруулан, орчин үеийн тохижилттой орон нутгийн анхны сургуулиудын нэг болгон хүлээлгэн өгөв.

УИХ-ын гишүүн Б.Батжаргал "Сургуулийн засвар, шинэчлэлтийн ажилтай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон Н.Энхболд гишүүний хамт танилцан багш, мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашид сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр салбарын яам болон сангийн удирдлагуудтай хамтран ажиллахаар боллоо. Энэ хичээлийн жил тус сургуульд 46 багш, ажилчид, 511 хүүхэд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Зуунмод сумын 4-р сургуулийн анхны захирал, Монгол Улсын гавьяат багш, МЗЭ-ийн гишүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Клиникийн профессор Чойживын Доржгочоо агсны үр хүүхдүүд, ач зээ нарт болон "ДОРЖГОЧОО САН"-ийн хамт олонд Төв сайхан нутгийн иргэд, олон түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээв. 

ШИНЭ МЭДЭЭ