МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагатай санал солилцох уулзалт хийлээ
2022.09.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагатай санал солилцох уулзалт хийлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны удирдлагатай санал солилцох уулзалт хийлээ. 

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, аж ахуйн нэгжүүдэд цар тахлын дараах хүндрэлээс гарахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны байр суурийг сонссон юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ухаалгаар хамтарч ажиллах, түншлэлийн механизмыг зөв ашиглах замаар хөдөлмөрийн зах зээлийн зохистой байдлыг хадгалж ажиллах хэрэгтэй” гэлээ. Тэрбээр мөн шинээр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт болон нийгмийн даатгалын шинэчлэлд идэвх оролцоотой байхыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны удирдлагуудаас хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ