МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-ийн 22,32 дугаар хороонд ажиллав
2022.09.06
Барилга, Хот байгуулалт

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-ийн 22,32 дугаар хороонд ажиллав

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан БЗД-ийн 22,32 дугаар хороонд ажиллалаа. 

Тодруулбал, БЗД-ийн 22-р хороо 2485 өрх, 9171 иргэнтэй. 32-р хороо 2681 өрх, 8978 иргэнтэй. Тус хороодод өнөөдрийн байдлаар улс, нийслэл, дүүргийн төсвөөр: 

  • Төмөр замын 200,201,202-р байрны магистрал шугам, "City toilet", дахин төлөвлөлтийн ажил 

  • УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар 3X3 сагсан бөмбөгийн цогц тохижилт

  • Асфальтан болон явган хүний зам зэрэг ажлууд хийж байна.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь цаашид тус хороодод цэцэрлэг, сургууль, гэрэлтүүлэг, камержуулалт хийх шаардлагатай бөгөөд 2023 оны төсөв хэлэлцэхээр бэлдэж буй энэ үед дүүргийн удирдлагын баг нийслэлийн төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ уулзаж шаардлагатай ажлуудыг эрэмбэлж, улс нийслэл, дүүргийн төсөвт хийлгэхээр зорьж ажиллахаа мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ