Орхон: Хангал гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна
2022.09.08
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Орхон: Хангал гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж байна

"Монгол орноо хогноос салгая" аян Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хангал голын гольдрол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулж эхэллээ.

Цэвэрлэгээг Эрдэнэт хаалганаас эхлэн голын гольдрол дагуу 20км, голын эргээс хоёр тийш тус бүр 50м зайд буюу онцгой хамгаалалтын бүсэд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 техник хэрэгсэл ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ