МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам ашиглалтад орлоо
2022.09.09

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам ашиглалтад орлоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022-09-09/ болж, арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, гишүүдийн хамтаар оролцлоо.

Тус чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уул уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллав.

Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг бүтээн байгууллаа.

Түүнчлэн дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг чиглэл бүрд шинэ инновацийг нэвтрүүлснээрээ онцлог юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэж байна.

Мөн нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж ашиглалтад орлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.

ШИНЭ МЭДЭЭ