2022.09.12
Орон нутгийн хөгжил
Баян-Өлгий аймагт органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах-экспортын боломж хэлэлцүүлэг зохион байгууллаа
Тус хэлэлцүүлэг /2022.09.09/ Баян-Өлгий аймагт ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах-экспортын боломж" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт аймгийн Хөдөө аж ахуйн газар, сумдын хүнс хөдөө аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 60 гаруй хүн хамрагдаж хуулийн төслийн талаар нээлттэй санал солилцлоо. Органик бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь жил тутам нэмэгдэж байгаа тул органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх үүднээс уг хуульд өөрчлөлт оруулах, органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлаас органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулахаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т.Аубакир, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулахаар шат дараатай хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03