enkhbold@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2022.09.12
Гадаад харилцаа
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу монгол ахуй соёлтой танилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу манай улсад албан ёсны айлчлал хийж байна.БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд /2022.09.11/ малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо.
Бэсрэг наадмын үеэр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид үндэсний хэв шинжийг агуулсан тоглолтыг толилууллаа. Зочид хүчит бөхийн барилдааныг шимтэн үзэхийн зэрэгцээ сурын талбайд очин сум тавив. Бэсрэг наадмын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар үзүүр, түрүүний бөхийн болон хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын шагналыг гардуулав.БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу “Монгол түмний уламжлалт соёл эрийн гурван наадам, морин хуур, уртын дууны тоглолтыг үзэж сонирхсондоо маш их баяртай байна.
Монгол түмний эрийн гурван наадам нь монгол хүний зориг, ухаан, хүч чадлыг билэгдсэн нь тодхон харагдаж байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Байнгын хорооны Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ли Жаньшугийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал маргааш (2022.09.12) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсанаар өндөрлөх юм.
ШИНЭ
МЭДЭЭ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2023.12.21
2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоолоо
2023.12.21
2024 оны сонгуулийн тойрог, санал авах өдрийг тогтооно
2023.12.20
“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо
2023.12.20
Н.Энхболд: Бид байнга намаа, тойргоо бодож ирсэн. Одоо улсаа бүхэлд нь харах цаг болсон
2023.12.18
Тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн талаар хэлэлцэж байна
2023.12.14
Эмэгтэй парламентчид “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2023.12.13
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголын тов, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа
2023.12.13
Н.Энхболд: Тойрог том байх тусмаа Монгол Улсын хөгжилд тустай
2023.12.11
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ
2023.12.05
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2023.12.01
Н.Энхболд: Бие даасан шүүх байгуулснаар хүнийг хэлмэгдүүлэх вий
2023.12.01
Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороонд танилцуулахаар тогтов
2023.11.30
Н.Энхболд: Шүүх хүртэл явж байгаа бүх үйл явцад хуулийг чанд мөрдөх нь чухал
2023.10.26
Н.Энхболд: Процессын хууль зөрчиж, шүүх рүү шилжсэн хэргээс болоод улсад хохирол учруулсан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
2023.10.26
ТББХ: Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонголоо
2023.10.26
Ёс зүйн хорооны орон тооны бус гурван гишүүнийг томилж, ажилд нь орууллаа
2023.10.26
Н.Энхболд: Газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газрыг байгуулахтай холбоотой нэмэлт зардал гарах уу?
2023.10.20
Н.Энхболд: Нүүрсний экспортыг 60 тонн гэж тооцсон нь төсөв тасалдах эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна
2023.10.20