51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Жиргэх
2022.09.10
Гадаад харилцаа
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай албан ёсны хэлэлцээ хийнэ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын хууль тогтоох дээд байгууллага хоорондын болон хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын түвшний 9 жилийн дараа манай улсад хийж буй айлчлал юм.
Хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
ШИНЭ
МЭДЭЭ
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2023.12.09
Хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах бодлого, хэрэгжилт тасралтгүй үргэлжилж байх ёстой
2023.12.08
Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу сонслоо
2023.12.08
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОХУ-ын Москва мужийн Элэг судлалын институцийн дарга Павел Олегович Богомоловыг хүлээн авч уулзлаа
2023.12.07
БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023.12.04
Л.Мөнхбаатар: Шүүх байгуулахдаа иргэдэд ойр, чирэгдэлгүй, хүртээмжтэй байх гэсэн үндсэн зарчмыг баримтлах хэрэгтэй!
2023.12.01
"Шинэ хөдөө" төсөл үргэлжлэн хэрэгжинэ
2023.11.20
Л.Мөнхбаатар: Хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс нэр дэвшиж байна
2023.11.16
Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Хүний эрхийн “дайсан” нь авлига, өмч, боловсролын тэгш бус байдал гэж дүгнэлээ
2023.11.10
Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
2023.11.05
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
2023.10.26
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга Кеннет Г.Форшлундтай уулзлаа
2023.10.23
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын гишүүд Шведийн Хаант Улсын Риксдагт (парламент) албан ёсны айлчлал хийж байна
2023.10.20
Орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцож холбогдох арга хэмжээг авахаар боллоо
2023.10.06
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллалаа
2023.10.04
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
2023.09.29
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо
2023.09.26
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад хүрэлцэн ирлээ
2023.09.23