Эрдэнэт хотын шатахуун түгээх станцууд бие засах газраа сайжруулжээ
2022.09.13

Эрдэнэт хотын шатахуун түгээх станцууд бие засах газраа сайжруулжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хянан ажиллаж, үүрэгжүүлж байгаа Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалд БОАЖЯ-ны зүгээс талархал илэрхийлэв. Хийсэн ажлуудаас дурдвал

  • "Тэс петролиум” ХХК-ийн Вокзалд байрлалтай шатахуун түгээх станцын нүхэн жорлонг дарж, булшилж, эко ариун цэврийн байгууламжтай болгов.
  • Жаргалант сум болон Булган аймаг явах замд байрлалтай шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг аравдугаар сард багтаан эко болгох тухайгаа мэдэгдсэн.
  • “Магнай трейд” ХХК-ийн гурван нүхэн жорлонг арвандүгээр сарын 15-ны дотор эко ариун цэврийн байгууламжаар өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.
  • “Ганга зайвар” ХХК-ийн шатахуун түгээх станцыг “Дашваанжил” ХХК худалдаж авсан бөгөөд аравдугаар сард багтаан эко ариун цэврийн байгууламжтай болгох тухайгаа мэдэгдсэн.
  • “Сод Монгол групп” ХХК-ийн Наран баг “Хорооллын эцэс”, Дэнж багт байрладаг шатахуун түгээх станцыг бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугамд холбогдох хүсэлтийг 2021 онд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-т хүргүүлж хариу шийдвэрийг хүлээж байгаа.
  • Баянцагаан баг (Гурван замын пост) шатахуун түгээх станцын нүхэн жорлонг 2023 оны төсөвт суулгаж солих тухай албан бичгийг ирүүлсэн байна

ШИНЭ МЭДЭЭ