2022.09.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Баянзүрх дүүргийн Соёлын ордонд Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллаж эхэллээ
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Соёлын ордон буюу Жанжин клубт үзүүлж эхэллээ.
Баянзүрх дүүргийн зүүн талын хороод болох 8,10,11,12,20,23,28,35,37,38,39 дүгээр хорооны иргэд дээрх салбараар үйлчлүүлэх боломжтой.
Иргэн, эд хөрөнгө, гадаад паспорт зэрэг улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс гадна Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж байгаа учраас иргэд банк орох шаардлагагүй, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авах боломжтой юм.
Энэ нь Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлж буй гурав дахь салбар болж байгаа юм. Баянзүрх дүүргийн төр захиргааны хоёрдугаар байранд мөн ажиллаж байна. Иргэдийн цаг, мөнгийг хэмнэх үүднээс дараагийн салбарыг Дарь-Эх орчимд бий болгохоор ажиллаж байна.
Ингэснээр иргэд заавал, дүүрэг орох шаардлагагүй, өөрт ойр байрлах салбараас үйлчилгээ авах юм. Дээрх цэгүүд ажиллаж эхэлснээр Баянзүрх дүүрэгт үүсэж буй ачаалал ч тодорхой хувиар буурч байгаа гэв.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ өглөө" уулзалт боллоо
2022.12.02
Баяндөхөмийн амыг ойжуулах төсөл эхэллээ
2022.10.17
"Оюуны витаминжуулалт" арга хэмжээ боллоо
2022.09.22
Баянзүрх дүүрэгтэй танилцана уу
2022.09.19