МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургагч багш хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2022.09.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сургагч багш хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Илтгэх индрийн ирээдүй ТББ нар хамтран дүүргийн хэмжээнд 100 залуусыг "Залуусаа дэмжье" хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн хөтөлбөрт 4 дүгээр сараас эхлэн хамруулсан.

Хөтөлбөрт хамрагдсан залуучууд илтгэх урлаг, хувь хүний хөгжил, зөв төлөвлөлт, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар, баг хамт олноор ажиллах чадвар гэх мэт олон ур чадварыг эзэмшинэ.

Энэ хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж өөрсдийн 6 сарын турш эзэмшсэн ур чадвараа бусдад хүргэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: 

"Хөтөлбөрт хамрагдсан өдрөөс хойш 6 сарын дараа та бүхэнтэй уулзахад өөрийгөө илэрхийлэхээс эхлээд биеэ авч явах, бусадтайгаа ойлголцох, харилцах, багаар ажиллах гээд маш олон төрлөөр ахиц дэвшил гаргаж чадсан байна. Тиймээс уг хөтөлбөр дуусмагц та бүхэнтэй хамтарч "Mini Academy" байгуулж дүүргийн хороо бүрийн хүүхэд залуучууд, иргэдэд шаардлагатай сургалт, арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй" байгаа гэдгээ илэрхийллээ.

 "сургагч багш" хөтөлбөр энэ оны 10 дугаар сард дуусна. 

ШИНЭ МЭДЭЭ